2015年5月27日水曜日

DISCOVER MONGOLIA TOUR – “Монголоо Таниулья”

Монголын тал нутаг унаган байгальд амрах, нүүдэлчин монгол айлд зочлох нь техник технологоор хүрээлэгдсэн хотын амьдралаас ангид, өөр хаана ч байхгүй ертөнц билээ.
 Урин дулаан цаг ирж амралт зугаалга, аялал жуулчлалын улирал эхэллээ.

“Blue Horse Travel"-ийн хамт олноос “Монголоо Таниулья” уриан дор “Discover Mongolia” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн үйл ажиллагааны хүрээнд бид “Discover Mongolia Tour”-ыг орон нутгийн иргэдэд тулгуурлан, нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншилаа бодит байдлаар танилцуулах зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү арга хэмжээг “Адуучин шоу”, “Айрагны баяр”, “Гэр барих арга ухаан”, “Нүүдэлчин Монгол айлын ахуй амьдралтай танилцах” гэх мэтээр “Монголоо Таниулах” соёлын арга хэмжээ болгон 2хоног 3өдрийн хөтөлбөртэйгээр тогтмол зохион байгуулахыг зорьж байна.
Хэрэв та аялалд дуртай гэрэл зураг сонирхдог бол, гадаад найз нөхөддөө “Монголоо Таниулах”-ыг хүсч байгаа бол бидэнд хандаарай.
Аялалын Англи, Япон хэл дээрх хөтөлбөрийг мэйлээр хүсэлт илгээж авч болно.



Аялалын хөтөлбөр
7сарын 24 /Баасан/
Улаанбаатар /09:00/→(Автобус)Ar Burd Sands жуулчны бааз.
160км, ойролцоогоор 3 цаг явна
Үдээс хойш:
  • Жуулчины баазын орчины аялал Морь, тэмээ унах
  • Монгол гэр барих ёсонтой танилцах, жуулчид өөрсдөө гэр барих.
  • Од харах
 7сарын 25 /Бямба/
Үдээс өмнө:
Морин аялал, Малчин айлд зочилох, Нүүдэлчин Монгол ахуйтай танилцах
Өдөр:
  • Баазын ойролцоох хээр талд оролцогчид хамтдаа Монгол үндэсний хоол “Хорхог” хийж идэх.
  • Айрагны баяр /Дэмбээ, хөгжөөнт тэмцээн зохион байгуулах/
Үдээс хойш:
Баазын ойролцоох хээр талд
  • Морьтон залуусын адуутайгаа харьцах үзүүлбэр/Морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах үзүүлбэр, Сайхан морьтон шалгаруулах/
  • Хурдан морины уралдаан
  • Үндэсний хөгжимийн мини тоглолт
 7сарын 25/Ням/
Үдээс өмнө: Холын морин аялал /5-8км/
Үдээс хойш: Улаанбаатар буцах
Аялалын үнэ: 220$ /Хөтөлбөрт багтсан үзвэр, морь, тэмээ унах, хөтөч, байр, хоол, унаа гэх мэт бүх зардал орсон/
Анхаарах зүйлс:
Өөрсдийн унаа, хөтөч орчуулагчтай зорчих бол аялалын үнээс 20$ хасагдана.
Жуулчины бааз нь 1 гэрт 2-3уулаа орно. Ганцаараа орох тохиолдолд нэмэлт төлбөр 30$ төлнө.
Оролцох жуулчны тоо хязгаартай. 20-40 жуулчин бүртгэнэ.
※ Дээрх хөтөлбөрийг дуусгаад тус бааз дээр үргэлжлүүлэн хээрийн морин болон тэмээн аялал хийх боломжтой.
※ Цаг агаарын зайлшгүй нөхцөл байдлаас хамаарч аялалын хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүй.
Холбоо барих: Мэйл: infommsteam@gmail.com   Утас: 99881159, 99211580


0 件のコメント:

コメントを投稿

連絡フォーム

名前

メール *

メッセージ *